Ямар ч үүрэг гүйцэтгэж байхад үр дүнтэй харилцаа маш чухал бөгөөд баг хамт олондоо, хурлын өрөөнд, аль ч орчинд энерги, эрч хүч түгээх нь жинхэнэ амжилттай яваа хүний шинж билээ. Энэхүү ном нь өөрийн туршлагыг ярих найзтайгаа яриа өрнүүлж буйтай ялгаагүй хялбархан гэдгийг харуулахаас гадна олны өмнө илтгэхэд урам зориг, өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүлэхэд тань туслах болно.
Таныг олны өмнө төвөггүй илтгэхэд бэлтгэх найман зарчмыг олж мэднэ. Хэрхэн сандралаа багасган өөртөө итгэл, найдвартайгаар илтгэх талаар суралцахаас гадна Ноён Карнегийн эдгээр зарчмыг хэрэгжүүлсэн сонирхол татахуйц хувийн туршлагатай танилцах болно.
Хамтран ажиллагчдаа итгэж, ятган үнэмшүүлэх, хэрэглэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, өөрийн багаа идэвхжүүлэхэд таны хүчирхэг илтгэл өөрчлөлтийг бүтээнэ. Өөрийн мэдлэг чадвараараа илтгэх нь зөв ч гэлээ таны бусдад өгөх гол санаандаа сэтгэл хөдлөлөө нэмэх хэрэгтэй. Хэрэв үзэгчид жинхэнэ хүсэл тэмүүллийг тань мэдрэх юм бол үг бүрийг өөртөө тусгана авна.
Олон үзэгчдийг гайхшируулж, энгийн аргаар хурал, цуглааныг удирд. Эерэг үр дүнг авчрах анхаарал татсан илтгэлийг олонд хүргэн харанхуй өрөөнд хүн болгоны замыг гэрэлтүүлэгч болцгооё!